Цэс | IMDB шилдэг 250-н тухай

Кино блогийн тухай

Кино блогт кинотой холбоотой бүгдийг бичих төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энд зөвхөн "сайн" киноны тухай ярилцана. Миний хувьд кино үзэх тийм ч их зав гардаггүй болхоор аль сайн гэж сонссон киногоо олж үзэхийг хичээдэг. Үүндээ IMDB шилдэг 250 киноны жагсаалтыг голлож барьдаг юм. Мөн Оскарын шагнал гардуулах ёслолоос гол шагналууд авсан киног бас боломжоороо сонирхдог. Та бүхэн надтай хамт киноны талаар үзсэн сонссоноо хуваалцахыг хүсвэл надтай холбоо барьж блогийн Зохиогч болох боломжтой. Мөн энэ блогт байгаа татаж авах боломжтой киног би өөрөө оруулаагүй, интернэтэд тавигдсан линкүүдийг хайж олон тавьсан юм шүү :) This site does not host and/or upload any copyrighted materials. It's just an index of files collected from internet.

IMDB шилдэг 250-н тухай

imdb.gifIMDB шилдэг 250 киноны жагсаалтыг кино сонирхогчид тухайн кинонд өгсөн үнэлгээнд үндэслэн гаргадаг. IMDB-д кино бүр өөрийн хуудастай байх бөгөөд бүртгүүлсэн хэрэглэгчид уг киноны хуудсанд орж, 1-10 хүртэлх хэмжээсээр оноо өгдөг (1- муу, 10-сайн). Шилдэг 250-н жагсаалтад орсон киноны үнэлгээг Байесын гажуудалгүй үнэлгээгээр гаргадаг. Үүнд:

Жигнэсэн үнэлгээ (ЖҮ) = (v ÷ (v+m)) × R + (m ÷ (v+m)) × C

 энд:
  R = тухайн киноны дундаж үнэлгээ
  v = тухайн кинонд санал өгсөн тоо
  m = Шилдэг 250-н жагсаалтад орох доод саналын тоо (одоогоор 1300)
  C = нийт киноны дундаж үнэлгээ (одоогоор 6.7)

Мөн Шилдэг 250-д зөвхөн идэвхитэй санал өгөгчдийн саналыг тооцдог.

Энэхүү арга нь үнэлгээний гажуудлыг багасгадаг. Жишээ нь нэг киног 2000 хүн сайн гэж үзэж байхад түүнтэй адил үнэлгээтэй өөр нэг киног 200,000 хүн сайн гэж бодож байвал илүү олон саналтай кино нь дээгүүр жагсана. Мөн зарим хүн өөрийн дургүй кинонд үнэн үнэлгээнээсээ доогуур санал өгөх хандлага гаргадаг. Жишээ нь Бөгжний эзэн киноны 3-р анги анх гарч эхлэхэд Оддын дайн киноны үнэнч фэнүүд олноороо ярилцаж тохиролцон Бөгжний эзэн 3-т 1 оноо өгсөн тохиолдол гарч байсан. IMDB мөн энэ төрлийн гажуудлыг арилгах статистикийн арга үнэлгээндээ ашигладаг.

Эдгээрийн дүнд IMDB Шилдэг 250 киноны жагсаалт бусад жагсаалтаас илүү сайн болж чаддаг. Гэтэл олон хүмүүсийн шимтэн хүлээдэг Оскарын шагналд 5830 гишүүний саналаар ялагчийг тодруулдаг бөгөөд сонголт нь заримдаа оновчтой болж чаддаггүй хэмээн шүүмжлэлд их өртдөг. Үүний тод жишээ нь 14 шагналд нэр дэвшиж, 11 Оскар хүртсэн Титаник юм. Энэ киног одоо үзээд ямар ч гоц гойд зүйл байхгүйг та ажиглах байх.

За тэгээд та үзсэн киноныхоо талаар ойлгоогүй зүйл байвал IMDB-н форумд ороод тодруулж болно.

Бичсэн Тулгаа, 2 сарын 11, 2007 он бүлэг IMDB Шилдэг 250 кино, Мэдээ

ene neeree ih dajgui list shuu. bi 1000aad kinond sanal ogson baigaa. sanal ogch ehleed 7,8 jil bolj baina

Сэтгэгдэл бичсэн super — 2 сарын 16, 2007, 17:29

Пөөх. Чиний санал тэгвэл Шилдэг 250-д орж байгаа даа :)

Сэтгэгдэл бичсэн tulgaa — 2 сарын 16, 2007 @ 17:39

Сэтгэгдэл үлдээх

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг